Tuesday, March 29, 2011

Хуурай арьсыг хэрхэн чийгшүүлэх вэ?

Дэлгэрэнгүйг дарж уншина уу.


Хуурай арьсыг чийгшүүлэх нь маш амархан. Хамгийн хэцүү нь өөрийн арьсанд тохирсон зөв чийгшүүлэгчийг олох явдал юм. Хэрвээ таны арьс мэдрэмтгий бол танд харшил өгөхгүйгээр болон загатнуулахгүйгээр хуурайшилтийг эмчлэх гоо сайхны цэвэрлэгч шингэн таньд хэрэгтэй болно. Эссэнц, тос зэргийг дурьдахгүйгээр өнөөдрийн зах зээлд нүүрний чийгшүүлэгч өчнөөн олноороо борлуулагдаж байна. Арьсыг гөлгөр зөөлөн байлгахын тулд арьсанд байнгын чийгшүүлэлт өгч байх хэрэгтэй.

Таньд шаардлагатай зүйлс:
• Камелийн тос
• Е витамины тос
• Нимбэгний тос
• Ногоон цайны тос

1-р алхам - Чийгшүүлэгч хэрэглэ. Ихэнхи хүмүүс хуурай арьсыг эмчлэхийн тулд нүүр цэвэрлэгч шингэн болон тос хэрэглэдэг. Чийгшүүлэгч хэрэглэх нь үр дүнтэй боловч ихэнх чийшүүүлэгчид химийн найрлагатай байдаг тул зарим тохиолдолд арьсыг цочроодог. Та мэдрэмтгий арьстай бол худалдаж авах гэж байгаа чигшүүлэгчийнхээ найрлагыг харах нь хамгийн чухал юм.

2-р алхам - Камелийн тосыг хэрэглэ. Энэ тосыг гэрийн эзэгтэй нар гал тогоондоо хоол хийхдээ хэрэглэдэг тул арьсанд хэрэглэхэд аюулгүй юм. Байгалийн гаралтай учраас арьс арчилгааны бүтээгдэхүүнд хэрэглэдэг хамгийн түгээмэл найрлагны нэг нь камелийн тос юм. Камелийн тос нь хэт ягаан туяанаас арьсыг хамгаалдаг ба мөн Е витаминыг агуулж байдаг. Камелийн тос нь арьсыг чийгшүүлэхийн зэрэгцээ арьсыг хамгаалах үүрэгтэй болно.
3-р алхам - Нимбэгний тос түрх. Нимбэгний тос нь арьсыг чийгшүүлэхээс гадна олон төрлийн ашигтай байдаг. Энэхүү тосонд лимоны хүчил агуулагддаг бөгөөд энэхүү зөөлөн бодис нь арьсны үхэжсэн эд эсийг арьсны гадаргуу хэсгээс цэвэрлэдэг.

4-р алхам - Е витамины тос хэрэглэ. Сорви арилгах болон багасгахын тулд Е витамины тосыг түрхдэг. Мөн чийгшүүлэгчийн хувьд арьсны гүн рүү сайн шингэдэг.

5-р алхам - Ногоон цайны тосыг түрх. Энэ нь эссэнцтэй тос бөгөөд арьсны олон өвчин эмгэгт тустай болно.

No comments:

Post a Comment