Tuesday, March 29, 2011

Нүүрний арьсны үрэвсэл элэгний өвчлөлтэй холбоотой

Нүүp улайх ба улаан батга нь арьс үрэвссэний шинж тэмдэг гэж үзэж болох юм. Хамрыг бүрхсэн ба биеийн бусад хэсэг дэх улаан толбо гоо сайхныг алдагдуулах нэг хомсдол мөн. Арьсны үрэвсэлд ямар хүчин зүйл нөлөөлөх вэ
-Салхи бороо, нар, хүйтэн гэх мэт нөлөөлөл, ил гадаа ихэнх үйл ажиллагаагаа явуулдаг эмэгтэйчүүд
- Спиртийн ундаа ихээхэн хэрэглэх, хурц, тослог хоол xүнс хэрэглэж заншсан
- Ходоод өвдөх, бүдүүн нарийн гэдэсний үрэвсэл, өтгөн хатах мэтийн хоол боловсруулах ажиллагаа алдагдах
- Кофе, цай, какао байнга хэрэглэх
- Элэгний өвчлөл, биед уусэх идээд үp дагаврыг / буйлсэн булчирхайн үрэвсэл, өвчилсөн шүд, хамрын нүхний үрэвсэл/ тухайн үед нь эмчлүүлж байх шаардлагатай.
- Hүүр улайх нь энэ мэт шалтгаанаас гадна тослог арьстай эмэгтэйчүүдэд ихээхэн тохиолдоно. Иймд хэт савандаж угаах, аливаа халуун заслага /уурын ванн, лааны тосон маск, нуурний иллэг/ хийхийг хориглодог. Мөн гоо заслын будгийг ихдүүлбэл улайлт улам нэмэгдэнэ. Улайлт өгөх, улаан батга, идээт зүйл гарсан тохиолдолд дур мэдэн оролдолгүй арьсны эмчид хандаарай.

No comments:

Post a Comment