Tuesday, March 29, 2011

Японы гейша болон ацтекуудын гоо сайхны нууц

Нутгийн баячууд болон боломжтой жуулчид өөрсдөдөө жинхэнэ алтаар нүүр, биений маск тавиулж болно. Японы гоо заслынхны батлан хэлж байгаагаар энэхүү бүтээгдэхүүн нь гайхалтай залуужуулах үйлчилгээтэй. Алт арьсыг маш сайн цайруулж, үрчлээсийг арилгаж, өнгөлөг болгодог.



Ацтекуудын жор.
Ацтек нарын жороор бэлдсэн бэлдмэл бол яг л зүүгээр хатгаж байгаа мэт-таны бүх биеэр маш том зүүтэй кактусын өргөс хатгана. Ийм эмчилгээний дараа арьсны доорх хэсгийн цусны урсгал, бодисын солилцоо сайжирдаг байна. Мөн нэмээд дээрээс нь арьсны гуужих үйл явцад нөлөөлдөг агавын шүүс асгадаг юм.

Гейшагийн дүр төрх
Хатуу, ногоон өнгийн, асгарч буй мэт энэ будаг жирийн уруулын будагтай төсөө бага боловч уламжлалт гейшагийн гоо сайхан дүр төрх XXI зуунд уруул будгаар ахин сэргээгдэн дэлгэрч байна.Бэни нь японы дизайнеруудын боловсруулсан гоёмсог лакдсан хайрцганд савласан дэлхий дээрх хамгийн үнэтэй уруулын будгийн тоонд орно. Шинэ цуглуулгын үнэ 70-30 мянган иенийн хооронд (£335 - £1,440) хэлбэзэнэ.Уруулын будгийн жин нь ердөө унцийн гуравны нэгт ч хүрэхгүй жинтэй. XVII зууны эхэн үеэс гейша, япон эмэгтэйчүүл бэнийг уруул, хацар, нүд, түүгээр барахгүй хумсаа хүртэл буддаг байжээ.
Бэни-г юунаас гаргаж авдаг вэ? Сафлорын дэлбээнээс. Ямагата уулаас 7-р сарын турш нар гарахын өмнө гар аргаар түүж, цэцгийн эхлээд норгоод бийр дүрэхэд улаан болдог тусгай орц бүрэлдүүлдэг.Усны хэмжээнээс шатлтгаалуулаад олон өнгө-цайвар ягаанаас бадмаарган улаан хүртэл гаргаж авч болдог. “Isehan-Honten” Япон дахь үйлдвэрлэлээ томсгоод үүний дараа дэлхийн зах зээлд нэвтэрнэ гэсэн төлөвлөгөтэй байгаа юм байна.

No comments:

Post a Comment