Арьсны цэвэрлэгээ, ялангуяа нүүр, хүзүүнийхээ арьсыг зөв цэвэрлэх нь үрчлээтэхээс сэргийлэх хамгийн шилдэг аргад тооцогддог. Үнэн хэрэгтээ бодит амьдрал дээр бид нүүрээ өдөрт хэдэн удаа цэвэрлэхийг тэр бүр мэддэггүй.
Та нүүрээ өдөрт хэдэн удаа, юугаар, яаж цэвэрлэхээ арьсныхаа төрлөөс хамаараад өөр өөр байдгийг мэдэх үү? Гэсэн хэдий ч нүүрийг өдөрт хоёр удаа сайтар угаахыг зөвлөдөг. Нүүрээ угаахдаа доорхи дарааллыг баримталж заншаарай.
1. Эхлээд усаар угаалгүй, тосоор арчина. Сүүн шингэн, цөцгий, тосон цэвэрлэгчээр бүх будгийг арилгана.
2. Будгаа арилгасны дараа шингэн саван, хөөс, гелээр угаана. Үүнийг хийхдээ тусгай порлон, хөвсгөр зөөлөн угаагч, сальфеткаар хийвэл дээр.
3. Нүүрээ угаах үед арьс гуужвал “скраб”-аар (элстэй цэвэрлэгчээр) цэвэрлэж үхсэн арьсаа унагаарай. Гэхдээ үүнийг өдөр бүр хийж болохгүй, учир нь арьс харлаж, сэвхэх аюултай.
4. Дараа нь нүүр, хүзүүгээ халуун, хүйтэн усанд ээлжлэн булхуулах хэрэгтэй. Ингэхэд арьсны цусан хангамж сайжирч арьсны өнгө сэргэдэг. Харин эмзэг арьстай, улаан хацар, хамартай хүмүүст энэ нь тохирохгүй.
5. Угааж дуусаад нүүрний гол хэсгээс гадагш чиглүүлсэн хөнгөн иллэг хийнгээ алчуураар зөөлөн дарж хатаана. Нүүр, гарын алчуур ширүүн болоод неолонтой биш зөөлөн (даавуун материалаар хийгдсэн) байх шаардлагатай.
No comments:
Post a Comment