Tuesday, March 29, 2011

Эмзэг арьсны тухай нийтлэг асуулт ба хариултууд

Дэлгэрэнгүйг дарж уншина уу.

Асуулт 1: Эмзэг мэдрэмтгий арьс гэж ямар арьсыг хэлэх вэ? Хариулт1: Эмзэг мэдрэмтгий арьс гэж ердийн арьстай хүнд ямар нэг нөлөөлөл үзүүлэхгүй бодис болон биетэд хариу үйлдэл үзүүлэх, эмзэгээр хүлээн авах, өөрөөр хэлбэл бусад хүнтэй харьцуулахад гадны таагүй нөхцлийг эсэргүүцэх чадвар сул буюу дархлаа султай арьсыг хэлдэг. Стресс болон амьдралын буруу хэв маяг, улирал цаг агаарын байдал солигдох үед бага ч гэсэн хуурайшилт, нарны хэт ягаан туяа, ургамал шарилжны тоос, тоос шороо зэрэг алерги үүсгэгч гадны нөлөөлөлөөс биеийн хамгаалах ажиллагаа хэвийн явагдахгүй байгаа арьсыг эмзэг арьс гэж үздэг.

Асуулт 2: Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэд арьс хорсоод хэрэглэж чадахгүй байна?
Хариулт 2: Хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүн нь түрхээд 5мин орчим болоод загатнах улайх, юм гарах, 2хоногийн дараа дахин улайх зэрэг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Харин дөнгөж түрхэх үед бага зэргийн хорсох явдал нь ямар нэг асуудалгүй. Нэг анхаарахад илүүдэхгүй зүйл бол найрлага хурц бүтээгдэхүүн хэрэглэх үед арьс цочирч улайх хорсох, загатнах зэрэг шинж илэрдэг. Энэ үед хорсож буй хэсгүүдийг угаан байдлыг ажиглах хэрэгтэй. Арьс тайвширч ирсэн үед дахин түрхэхэд дээрх байдал дахин ажиглагдвал хэрэглэхээ зогсоох нь зүйтэй.

Асуулт 3: Арьс яагаад хуурайшдаг вэ?
Хариулт 3: Арьсны нөхөн сэргээгдэх явц (арьс гуужих, шинээр солигдох) сайн явагдаагүйгээс арьсны таагүй байдлууд үүсдэг. Эрүүл сайхан арьсны шинж алдагдах нь өдөр тутмын хооллолт, стресст өртөж буй байдал, нойр дутуу байх, цусны эргэлт сайнгүй байх, гормоны баланс алдагдах зэргээс шалтгаалдаг. Дээрх зүйлүүдийг анхаарснаар эрүүл арьс, гоо сайхан арьсаа эргүүлэн гартаа оруулж чаддаг. Арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнээ солихоос гадна дотор талаасаа ч мөн анхаарал тавих нь зүйтэй.

Асуулт 4: Эмзэг мэдрэмтгий арьсыг арчлахдаа юуг анхаарвал зохих вэ?
Хариулт 4: Хамгийн түрүүнд арьсаа угаах, цэвэршүүлэх саванг сонгохдоо цочрол өгөхгүй, зөөлнөөр үйлчлэх бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй. Мөн саван, шанпунь, ангижруулагчийг арилгах үед арьсанд үлдээж болохгүй. Арьс гулгамтгай байх нь сөрөг үр нөлөөтэй. Мөн гэрийн тоос шороотой байдал арьсанд нөлөөлдөг тул өрөөгөө цэвэр байлгахыг хичээгээрэй. Арьсыг угааж цэвэрлэсний дараа арьсыг сайтар чийгшүүлэх явдал хамгийн чухал. Арьс эмзэг байх үед цэвэр гараар гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй.

Асуулт 5: Арьс эмзэг болох шалтгаан юу вэ?
Хариулт 5: Хуурай арьстай болж эхлэхэд, өөрөөр хэлбэл арьсны гадна давхаргын хоорон дахь чийгшүүлэх бодис багассанаас арьсны давхаргын эс тогтвортой бус байдалд орон гуужихаасаа өмнө хууларч унадаг. Арьс хэт их хуурайшсанаас цагааран үйрч унадаг нь ийм байдалтай арьс байна гэж ойлгож болно.
Ийм үед мэдээжийн зүй тогтлоор арьсны хамгаалах үйл ажиллагаа суларч, гадны нөлөөлөлд ороход хялбар, бага сага зүйлээс таагүй байдал илрэх зэргээр эмзэг болж эхэлдэг. Арьс эмзэг болоход үс болон тоос шороо хүрэх төдийд загатнах, арьс угаах, чийгшүүлэгч түрхэх үед хорсож байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ нь арьсны хамгаалах давхаргын явц суларсны баталгаа бөгөөд арьсны давхаргын эсийн хоорон ялгарах чийгшүүлэгч бодис багасах явдал нь арьс хуурайших, эмзэг болох учир шалтгаан юм.

Асуулт 6: Эмзэг арьс дотроо янз бүр байдаг уу?
Хариулт 6: Эмзэг арьс дотроо олон төрөл байдаг.
Эмзэг арьс дотор өдөр тутам арьсанд илэрч буй шинж тэмдгээс шалтгаалан төрөл болон үе шатаараа өөр байдаг. Эмзэг арьсны илэрч буй байдал, шалтгаанаас хамааран яаж арчлах вэ гэдэг нь хамаарах тул юуны түрүүнд ямар шалтгаантай байгааг олж илрүүлэх нь чухал. Мөн өөрийн арьсанд тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэн , өдөр тутам үргэлжлүүлвэл арьс чийгшиж арьсны хамгаалах үйл явц сайжрах болно.

Эмзэг арьсыг үе шатаар авч үзэхэд:
Эмзэг арьс 1-р үе шат
Ердийн үед зүгээр боловч улирлын байдал солигдох үе, стресс ихтэй үе, сарын тэмдэг ирэхийн өмнө зэрэг үед арьс гэнэт улайх, хорсох зэрэг шинж тэмдэг илэрвэл 11цагаас өмнө орондоо орох, усанд удаан суух, өөрийн сонирхдог зүйлээ хийж өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх зэргээр эмзэг арьстай болохгүйн тулд арчлах шаардлагатай. Өндөр үнэтэй тосоор арьсанд хүчээр тэжээл өгөх ажиллагаа нь арьсанд эсрэгээр нөлөөлдөг. Ойр ойрхон чийгшүүлж, амьдралын хэв маягт анхаарал тавих нь чухал.
Эмзэг арьс 2-р үе шат
Жирийн арьстай хүнд ямар нэгэн нөлөөлөл гарахгүй бодис болон биетэд хариу үйлдэл үзүүлж алерги үүсэхдээ хялбар арьсны төрлийг хэлдэг. Энэ төрлийн арьсны алерги үүсгэгч шалтгааныг тодруулж чадвал түүнээс сэргийлэх замаар арьсаа хамгаалж чадах юм.
Шинээр арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх үед найрлагыг сайтар шалгаж, эрүүний доод хэсэг, гарны булчингийн дотор хэсэгт түрхэн ажигласны дараа түрхэх хэрэгтэй.
Эмзэг арьс 3-р үе шат
Нарны туяанд мэдрэмтгий арьс нь бага зэрэг нарны туяанд өртөхөд л арьсанд таагүй байдлууд илэрдэг. Арьсанд меранин багассанаас, мөн арьсны нимгэн байдал нь хуурайшихдаа амархан арьс байхаас гадна нарны туяанаас арьсыг хамгаалж чадах чадвар суларсны шинж. Мөн нарнаас хамгаалах тосноосоо харшил авах тохиолдол ч байдаг ба болж өгвөл нарны зонтик, малгай зэргээр арьсаа хамгаалан нарны тосыг туслах зориулалтаар ашиглах нь зүйтэй.
Эмзэг арьс 4-р үе шат
Арьсны нүхэнд тос бөглөрөх, гормоны баланс алдагдснаас батга гарах, зөвхөн нэг тал руугаа туйлширсан хооллолт (тослог хоол), стресс, сарын тэмдэгээс шалтгаалан гормоны баланс тогтворгүй болох зэрэг нь арьсны нүх бөглөрөх шалтгаан болдог.
Шингэн зүйл сайн уух, ногоо их идэх, стрессээ тайлах зэргээр анхаарах нь зүйтэй. Мөн нүүрээ үгаасны дараа сайтар усаар зайлах нь чухал. Батгьг тэр хэвээр орхих нь батганы сорви тогтох явдалд хүргэдэг тул аль болох хурдан арчлахыг зөвлөж байна.
Эмзэг арьс 5-р үе шат
Арьсны чийгшүүлэх бодисын ялгаруулалт маш бага, арьсны чийгшлийг хадгалах чадвар сул зэрэг эмзэг арьсны хамгийн төлөөлөх арьсны хэлбэр.
Урд өмнө нь арьсны мэргэжлийн эмчид арьсны харшлын гаралтай үрэвсэлтэй байна гэж оношлогдож байсан бол арьс арчилгааны бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулах нь чухал.
Ямар нэгэн нөлөөлөлд арьс амархан өртөх бөгөөд , цочролд ороход загатнаж байна гэж мэдэрч хүлээн авах нь элбэг тул, загатнах үйл явцтай тохирох байдлаар харьцах шаардлага гарна. Тоос шороо болон бактери, ургамлын тоос зэргийг эмзэгээр мэдэрч хүлээн авах тул байнга хүрээлэн буй орчин тойрны цэвэр байдлыг сахиж, ор даавуу хөнжлийн хэрэгслийг тогтмол цэвэр байлгах зэргээр арьсанд бохир орох нөхцлийг бага байлгах орчинг бүрдүүлээрэй. Мөн мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах нь чухал.

1 comment:

  1. Үнэхээр сайхан мэдээлэл байна. Маш их баярлалаа *^^*
    Би 17 настай T хэсгээрээ тослог харин хацар хавиараа мэдрэмтгий болсон. Яаж арьсаа арчлах вэ одоо минмй хэрэглэж байгаа бүтээгдэхүүн жижигхэнтууралт гаргаад хацар хавиар барзгар болгоод байна. Яах вэ? Ямар төрлийн бүтээгдэхүүн хэрэглэвэл зохистой вэ? Та надад туслаач Ийм арьсанд юуг хориглох вэ ?

    ReplyDelete