Tuesday, March 29, 2011

Залуу харагдахад загас тусална

Арьс өнгөний эмч нар хүртэл өвчтөнүүдийнхээ хоол хүнсэнд ихээхэн анхаарал тавьдаг болсныг харахад хоол хүнсийг зөв хэрэглэх нь эмчилгээний, ядаж урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй болох нь илэрхий. Америкийн арьсны эмч Николас Перрикон ч мөн ийм үзэл бодолтой бөгөөд нүүрний арьсны үрчлээтэй тэмцэхэд загасны дэглэм хэрэгтэй гэж баталж байна.


Тэрээр олон жилийн ажиглалтаасаа үндэслэн 3 хоног загасны дэглэм барихад нүүрний арьсаа сэргээн, залуужиж болохыг тогтоожээ. Загасны дэглэмийн гол нууц нь ихэнх загасанд ихээр агуулагддаг тосны хүчил омега-3 юм.
Түүнээс гадна өдөрт 2 литр орчим хийжүүлээгүй цэвэр ус ууж, сахар, нарийн боов хэрэглэхийг хориглоно. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны ерөнхий байдалд сөргөөр нөлөөлдөг.

No comments:

Post a Comment