Tuesday, March 29, 2011

Батганы сорвийг сармисаар хэрхэн эмчлэх вэ?

Сармис нь хоолонд амт оруулаад зогсохгүй гайхалтай чадалтай эмчилгээний найрлага юм. Сармис нь нянгийн болон мөөгөнцрийн эсрэг чанартай бөгөөд батганы сорвийг эмчлэх болон багасгахад ач тустай.


1. Нүүр угаагч шингэнээр өдөрт 2 удаа нүүрээ угаана. Нүүрээ угаах бүртээ бүлээн усаар угаах ба угааж дууссаны дараагаар нүүрээ хуурай болтол нь зөөлөн алчуураар арчина.

2. Нэг ширхэг сармисыг үрж хоёр халбага устай холино. Нүүрээ угааж хуурай болсны дараа бэлэн болсон хольцыг нүүрэндээ түрхэнэ. Сармис нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж сорвитой гадаргыг мөн гуужуулна. Мөн түүнчлэн батгыг үүсгэж байгаа тос болон нянг устгана. Сармистай хандыг 5 минутнаас дээш хугацаанд нүүрэндээ байлгаж болохгүй ба бүлээн усаар нүүрээ угаана.

3. Батганы сорвиноос гүйцэд салахын тулд энэхүү эмчилгээний маскыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Сармисыг үрж хоёр цайны халбага оливийн тос хоёр хоолны халбага зөгийн балтай хольж хутгана. Бэлэн болсон хандыг нүүрэндээ түрхээд 20 орчим минут байлгана. Нүүр халуу шатаад эхэлбэл бүлээн усаар нүүрээ угаагаад дараагийн удаа энэхүү эмчилгээний маскандаа хэрэглэх сармисыг илүү бага хэмжээгээр хэрэглэнэ.

4. Сармисаар эмчилгээ хийснийхээ дараа алойвера хэрэглэж байгаарай. Учир нь сармис арьсыг үрэвсүүлэх болон хуурайшуулах боломжтой. Арьсаа зөв зохистой арчлахад хамгийн тохиромжтой сонголт нь алойвера юм.

2 comments:

  1. сайн уу, миний эрүүний хэсргээр маш их үрэвсэх юмаа, батга шиг ногоон толгой байхгүй олон жижиг улайсан үрэвсэл байн, яаж эмчлэх үү

    ReplyDelete